logo

iTrader: Монгол Арилжаачдын Чадварыг Дэлхийд Таниулах Проп Фирм

2025-05-09

iTrader: Монгол Арилжаачдын Чадварыг Дэлхийд Таниулах Проп Фирм

Өнөө цагт форекс зах зээлд оролцох сонирхолтой залуус, арилжаачдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдэнд шаардлагатай зүйл бол мэргэжлийн орчин, найдвартай платформ, бодит боломж. Энэ бүхнийг нэг дор багтаасан нь iTrader.

Бид хэн бэ?

iTrader нь дэлхийн форекс зах зээлд Монгол арилжаачид өрсөлдөх боломжийг олгож, өсөн дэвжих орчиныг бий болгож буй проп фирм. Бидний зорилго бол арилжаачдад арилжааны шинэ боломжийг нээж, дэлхийд гарах чадварлаг арилжаачдыг нээн илрүүлэхэд оршино. iTrader нь арилжаачдад шаардлагатай хөрөнгө, технологи, мэдлэгийг өгч, тэднийг амжилтад хүрэхэд дэмжлэг үзүүлдэг. Манай проп фирм нь арилжааны туршлага багатайгаас эхлээд мэргэжлийн түвшний арилжаач гээд хүн бүрт тохирсон боломжийг санал болгодог.

Монголын арилжаачдад тулгардаг асуудлууд

Монгол арилжаачид дэлхийн санхүүгийн зах зээлд оролцоход тодорхой саад бэрхшээлүүдтэй тулгардаг. Эдгээрээс хамгийн түгээмэл асуудлуудыг онцолж, бид үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухайгаа та бүхэнд хүргэе.

1. Санхүүгийн боломж

Монгол арилжаачдын хувьд өндөр дүнгээр арилжаа хийх боломж хомс байдаг. Энэ нь тэдний арилжааны боломжийг хязгаарлаж, өндөр ашиг олоход саад болдог.

Бидний шийдэл: ITrader нь арилжаачдад компанийн хөрөнгийг ашиглан арилжаа хийх боломжийг олгодог. Бид 5,000 ам.доллараас эхлээд 600,000 ам.доллар хүртэлх дансны хэмжээтэй сонголтуудыг санал болгодог бөгөөд арилжаачид өөрсдийн хөрөнгөө эрсдэлд оруулахгүйгээр манай платформ дээр арилжаалах боломжтой. Ингэснээр бага хөрөнгөтэй арилжаачид ч томоохон боломж бий болох юм.

2. Хэлний бэрхшээл

Монгол арилжаачид гадаадын хөрөнгийн бирж, санхүүгийн хэрэгслүүд ашиглахад бэрхшээлтэй байдаг. Олон улсын брокеруудын өндөр хураамж болон гадаад хэлний бэрхшээл зэрэг нь дэлхийн зах зээлд оролцох, асуудлаа шийдвэрлүүлэхэд саад болдог.

Бидний шийдэл: iTrader нь MetaTrader 5 (MT5) платформын албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд энэ нь арилжаачдад форекс, хувьцаа, түүхий эд, криптовалют зэрэг олон төрлийн зах зээлд хоцрогдолгүй ханшийн мэдээлэл болон өндөр хурдны гүйцэтгэлээр арилжих боломжийг олгодог. Бид хямд шимтгэл, хурдан гүйлгээ, арилжаачид ашиглахад хялбар орчныг санал болгодог бөгөөд бүгд Монгол хэл дээр ойлгомжтой байдаг нь бидний маш том давуу тал юм. 

3. Эрсдэлийн менежмент

Арилжаачдын дунд эрсдэлийн менежментийн талаарх мэдлэг хангалтгүй байдаг нь томоохон алдагдал хүлээх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ихэнх хүмүүс хэт их хөшүүрэг ашиглах нь арилжааны буруу шийдвэр гаргахад нөлөөлж хөрөнгөө алдах эрсдэл болдог.

Бидний шийдэл: Манай шалгуур нь дүрмэндээ тодорхой алдагдлын хязгаар тогтоож өгснөөр тэдэнд сахилга баттай арилжих зуршлыг бий болгоход тусалдаг. Жишээлбэл, бид өдрийн алдагдлын дээд хязгаар (Daily Drawdown) болон нийт алдагдлын хязгаарыг (Maximum Drawdown) тогтоодог бөгөөд энэ нь арилжаачдыг хэт их эрсдэлтэй арилжаа хийхээс хамгаалдаг. 

ITrader -ийн бусад проп фирмээс ялгарах онцлогууд

ITrader нь Монгол арилжаачдад зориулсан онцлог, давуу талуудыг санал болгодог бөгөөд үүгээрээ бид бусад проп фирмүүдээс ялгардаг. Бидний гол онцлогууд:

1. Монголын зах зээлд тохирсон загвар

Бид Монголын арилжаачдын онцлог, соёл, хэрэгцээг сайтар судалж, платформоо тэдэнд зориулан хөгжүүлсэн. Монгол хэл дээрх орчин, харилцагчийн үйлчилгээгээрээ бид бусад гадаадын проп фирмүүдээс ялгардаг.

2. Олон төрлийн дансны сонголт, уян хатан дүрэм

ITrader нь 5,000 ам.доллараас 600,000 ам.доллар хүртэлх олон төрлийн дансны хэмжээг санал болгодог. Энэ нь шинэхэн болон туршлагатай арилжаач өөрт тохирсон хэмжээг сонгох боломж юм. Мөн бид 90/10 хувийн ашгийн хуваарилалтыг санал болгодог бөгөөд энэ нь арилжаачдад өндөр ашиг хүртэх боломжийг өгдөг.

3. Шударга, ил тод шалгуурын процесс

Бид арилжаачдад тодорхой шалгуурыг өгдөг (жишээ нь, 10% ашиг олох, нийт алдагдлын хязгаартай байх) бөгөөд амжилттай шалгуураа давсан тохиолдолд илүү өндөр хэмжээний данс ашиглах боломжийг олгодог. Энэ нь арилжаачдад өөрсдийн чадварт итгэх итгэлийг бий болгоно.

4. Дэлхийн түвшний технологи

ITrader нь MetaTrader 5 платформыг албан ёсны эрхтэйгээр ашигладаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн дэвшилтэт арилжааны платформуудын нэг юм. Хурдан гүйцэтгэл, төрөл бүрийн зах зээлийн сонголт, дэвшилтэт хэрэгслүүд нь арилжаачдад санхүүгийн зах зээлд давуу тал олгодог.

5. Харилцагчийн үйлчилгээ

Бидний 24/7 харилцагчийн үйлчилгээ нь арилжаачдад тулгарсан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд тусалдаг.

Дүгнэлт

ITrader нь Монголын арилжаачдад тулгардаг санхүүгийн боломж, зах зээлийн хүртээмж, эрсдэлийн менежмент зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц шийдэл юм. Бид Монголын зах зээлд тохирсон платформ, дэлхийн түвшний технологоор хангадаг бөгөөд арилжаачдад урт хугацааны амжилтанд хүрэх боломжийг өгдөг. Бусад проп фирмээс ялгарах бидний онцлог нь Монголын арилжаачдад зориулсан орчин, ил тод шалгуур, дэлхийн түвшний платформ юм.

iTrader нь дотоодын арилжаачдыг дэлхийн тавцанд гаргах бодит боломжийг санал болгож ,хамгийн гол нь бид арилжаачдынхаа ард бат зогсож, амжилтад нь хөтөлнө.


Prove YOURSELF.

Become a PRO.

Traders who pass the challenge will receive LIVE accounts up to $600,000 from us and become "iTrader professional traders."

Start right now

© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962


iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL


iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.


Other subsidiaries of iTrader Global Limited include: iTrader Global Pty Ltd, Australian company registration number (ACN): 686 857 198. This company is an authorized representative (Australian Finance Service (AFS) representative number 001315037) of Opheleo Holdings Pty Ltd (Australian Financial Services License (AFSL) 000224485), with a registered address: Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000. Disclaimer: This entity is not the issuer of, and is not responsible for, the financial products traded on or through this website.


Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.

Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.

Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.

iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.

The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.


Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.


iTrader LLC does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.